Хүүхдийн тархийг хэрхэн хөгжүүлэх тухай маш чухал мэдээлэл!

Ээжүүдээ амласан ёсоороо хүүхдийн тархийг хэрхэн хөгжүүлэх талаар мэдээлэл орчуулж орууллаа.
Тархины 2эсийг хооронд нь холбож мэдээлэлийг дамжуулдаг эдийг бүрэн хөгжүүлж өгдөг зүйлийг Синапис гэдэг.Энэ Синаписийн тоо нь хүүхэд
төрснөөс 1нас хүртэл маш хүчтэй өсөөд 3насанд хамгийн оргилдоо хүрч түүнээс хойш бага багаар багасанa..Тэгэхээр 3нас хүртлэх хүүхэд тархиндаа хийсэн мэдээлэл мэдлэг хойшдын амьдралын суурыг тавьж өгдөг….

Идэвхтэй тоглоом болон сайн унтуулах нь тархийг сайн хөгжүүлдэг.Синафисийн тоог нэмэхийн тулд ТАРХИНД ӨДӨӨЛТ хийвэл эрчимтэй хурдан хөгжидөг .Хуруугаа хөхөх,цаас урах,ямар нэгэн зүйлийн эргүүлэх,үсрэх гээд хүүхэд өөрөөсөө саанаажилч тоглож байгаа тоглоом нь өөрөө хүүхдийн тархийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг …Энэ үед анхаарах зүйл нь зурагт үзэж байгаа юм шиг зөвхөн мэдээлэлийг өөртөө авах биш, ямар нэгэн мэдээлэлийг сонсоод эргүүлж өөрөөсөө хариу үйлдэл үзүүлж тоглох хэрэгтэй….Харилцан тоглох гэсэн үг.
-Мөн зарим үед байнга уулздаггүй хүмүүсээс нь өөр хүмүүс, амьтантай уулзуулах,
-Хүүхэд ямар нэгэн үйлдэл хийхэд хариу юу болохийг тааж мэдэшгүй байгаль дэлхий дээр тоглуулах гээд амьдрал дээр байдаг энгийн аргууд нь тархины бүтэцийг сайжруулахад чухал үүрэг гүйцтэгдэг.
Гэхдээ ганц их хэмжээний өдөөлт болон мэдээлэл оруулсанаар ухаантай болно гэж ойлгож болохгүй. Хүүхэд өөртөө авсан шинэ мэдээлэлүүдээ унтаж байхдаа боловсруулж, цэгнэж өөрийн болгож авдаг учир хүүхдийг унтах цагт нь сайн унтуулах хэрэгтэй. Унтуулахгүй бол ухаантай болохгүй..Тийм ч учраас дээр үед хүүхдийг сайн унтуул , тоглуул гэж хэлдэг байжээ.
..Токёо их сургуулын багш Кэнтра Тага

Том хүний зүгээс харахад ямар ч утаггүй мэт харагдах тоглоомоор хүүхэд өөрөө хөгжилтөй тоглож байвал үүнээсээ хүүхэд амьдралын
үндсийг сурч, төрөл бүрийн чадал ухааныг өөртөө бий болгох суурийг тавьдаг. Мөн эцэг эхийн зүгээс хүүхэд өөрөө хөгжилтөй гээд бодоод тоглож байгаа тоглоомыг улам дэмжиж улам сонирхолтой болгож өгөх хэрэгтэй..Ийм хайрыг мэдэрч өссөн хүүхдийн тархи илүү сэтгэн бодох чадвар болон бусад олон чадвар илүүтэй өсдөг байна.

0-1настай хүүхэд
Хоол идэх дасгал
– Сайн зажилж ид гэхийн оронд ээж нь өөрөө амаа том ангайгаад удаан зажилж тоглож хүүхдэд хөгжилтөйгөөр зааж өгөх..
-Сэтгэл хөдлөл оролцуулж харилцах, чанга инээх, гайхах,гомдсон царай ,магтсан царай гээд олон төрлийн царай гаргаж тоглох..
-Хүүхдийнхээ ярьж буй яриа үйл хөдлөлд тааруулж харилцвал эцэг эхийн холбоо улам гүнзгийрдэг

2настай хүүхэд
Идвэхтэй хөдлөх, чимээгүй анхаарлаа төлөврүүлж суух 2өөр төрлийн газрыг бэлдэж өгөх..
-Хуруунуудын мэдрэмжийг сайжруулах жижиг зүйлийг барьж эвлүүлж угсрах тоглоом болон хүүхдийг гайхшруулах нуугдаж тоглох зэрэг тоглоомууд нь тархины эсийн хөгжлийг сайжруулахад дэмжиж өгнө.

3-5нас
-Найзын тоог нэмж, хүнтэй харьцах харьцааг сайжруулах ..
-Өөрөө сонгож тоглох тоглоомуудыг олон төрлөөр нь бэлдэж,хүүхэд тэр өдрийн сэтгэл хөдлөлдөө тааруулж тоглох..
-Зурагтай номыг ганцаараа байнга үзэхээс илүү аав ээж ,найзуудтайгаа цуг үзэх..
– Огторгуйгаар аялах ном ч юмуу,эмч болох тоглоом, айл гэр болж тоглох…
Гол нь тоглоомоор дамжуулж найзуудтай болж хүнтэй харилцаж сурах үндэс нь тавигдана.

*Хүүхдүүд хоорондоо муудвал тэр үед хэрүүл хийсэн найзууд цуг сууж байгаад хоорондоо ярилцаж сайндах ингэснээр хүүхэд хүнийг уучилж чаддаг, өөрийн буруу үед уйчлалт гуйж чаддаг болно.

Шова их сургуулийн багш Харуяа4bfev3uf4cof4l362ijhs02bp4

Comments (1)

heregtei medeelel baina bayrlalaa

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн