Хүүхдийн тухай сонирхолтой 24 баримт

1. Хүүхэд гэж хүний төрснөөсөө эхлэн бие даах насанд хүрэх хүртэлх хүүхэд насны тодотгол юм.
2. Дэлхийн хэмжээнд нэг эмэгтэй амьдралынхаа туршид дунджаар 6 хүүхэд төрүүлдэг байна.
3. Төрөлт хамгийн ихтэй газар нь Нигери бөгөөд нэг эмэгтэй 8 хүүхэд төрүүлдэг. Харин хамгийн бага нь Сингапур бөгөөд нэг эмэгтэй нэг хүүхэд төрүүлдэг аж.

4. Хүүхэд гэж хэн бэ? Хүн төрөлхтөний нандин чанар, Тааж танигдахгүй нууц ертөнц, Танин мэдэхүйн их багтаамж, Авъяас билэг, их бүтээлийн гараа, Хүний хөгжлийн эрчтэй их хурд, Ирээдүйг тээсэн их хувь заяа, Дээд зэргийн чанар шаардсан “бүтээгдэхүүн”, Эс анхаарвал нөхөж барахгүй гарз хэмээн МУ-ын гавьяат багш Ц.Түвшинтөгс тодорхойлжээ.

5. Ихэнхи тохоилдолд хүүхдүүд аавынхаа өндрийг, ээжийнхээ жинг нь дуурайдаг аж.
6. Дундаж охин 18 сартайдаа насанд хүрэх үеийн өндрийнхөө талд нь хүртэл өссөн байдаг. Харин дундаж эрэгтэй хүүхэд 24 сартайдаа насанд хүрэх өндрийнхөө талд очдог байна.

7. 2008 онд Вашингтоны их сургуулийн гаргасан судалгаагаар хүүхдүүд алиалагчид дургүй нь тогтоогджээ.
8. Бусад улиралтай харьцуулахад хүүхэд хавар хамгийн хурдан өсдөг байна.
9. Судалгаагаар эцэг эхчүүдийн 68 хувь хүүхдээ уйлснаас болж олон нийтийн газрыг орхиход хүрдэг байна.

10. Орчин үеийн хүүхэд 24 сартайгаасаа мэдрэгчтэй дэлгэц ашиглаж чаддаг байна.
11. Дунджаар хүүхэд 7 настайгаасаа плитка ашиглаж эхэлдэг аж.
12. Гурван настай хүүхдийн дуу олон хүнтэй рестаронд 200 насанд хүрэгчийнхээс ч чанга байдгийг эрдэмтэд тогтоожээ.
13. Дөрвөн настай хүүхэд дунджаар өдөрт 437 асуулт асуудаг.

14. Эртний Грект чинээлэг гэр бүлүүд хүүхдээ үсгүй төрүүлэхийн тулд эхийг нь оливын тосон дунд амаржүүлдэг байжээ.
15. 1600-аад оны үед Англид хөвгүүд, охидыг 7 нас хүртэл нь адилхан даашинз өмсүүлдэг байжээ.

16. Хүүхдийн тойг мөгөөрснөөс бүрдсэн байдаг ба дөнгөж 3 настайгаас эхлэн ясжиж эхэлдэг байна.
17. Зургаан насыг хүүхдийн гараа түлэх, хугалах хамгийн эрсдэлтэй нас болохыг тогтоожээ.

18. Хүчирхийллээс болж өдөр бүр 5 хүүхэд амиа алддаг байна.

19. Хүүхдээ таньж мэдэх хамгийн чухал арга нь тэдэнд цаг гаргах.
20. Сүүлийн үеийн хүүхдийг оюуны чадамж нь өндөр хэмээн тодорхой үеээс ялган үзэж байна. Индиго хvvхдvvдийн IQ нь дунджаар 130 бол жирийн хvнийх дунджаар 80 байдаг.
21. Судалгаагаар орчин үед 100 нялхсын 70-ынх нь оюуны чадамж харьцангуй өндөр байна.
22. Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн зөв арга нь тэдэнд ойлгуулах.

23. Хүүхдэд нэг сартайгаас нь эхлэн зааж сургаж болдгийг эрдэмтэд тогтоожээ. Хэрвээ тэднийг энэ үеэс тосож шээлгэх юм бол хэдхэн хоногийн дараа шээсээ хадгалах ёстойг мэддэг байна.
24. Монгол хүүхэд нуруун дээрээ хөх толботой төрдөг онцлог шинжтэй. Ихэнхи тохоилдолд монгол хүүхдийн хөх толбо 5 наснаас өмнө арилдаг аж. БНСУ-д хөх толботой хүүхэд төрдөг боловч манай улсынх шиг элбэг биш аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн